Мэдээ, мэдээлэл

ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН 2021 ОНЫ ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Нийслэл, дүүргийн Газрын алба болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай байгуулсан 2021 оны үр дүнгийн гэрээг дүгнэх, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулах “Удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн” зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөний үеэр идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж 2021 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн байгууллага, Шилдэг менежер, Шилдэг мэргэжилтэн, Шилдэг Газрын даамлыг шалгарууллаа.

“ШИЛДЭГ МЕНЕЖЕР”:

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.ЧАГНААДОРЖ

 “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”:

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.БАТЦЭЦЭГ

  “ШИЛДЭГ ДААМАЛ”:

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын газрын даамал Э.УУГАНЦЭЦЭГ нар шалгарлаа

Салбараа манлайлан ажилласан шилдэгүүддээ халуун баяр хүргэе.

Удирдлага арга зүйгээр ханган ажилладаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар мөн салбарын үйл ажиллагааг дэмжин ажилладаг орон нутгийн удирдлагууд болон хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО