Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2022 ОНЫ 1 САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Статистикийн хэлтэс. Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 2022 оны 1 сарын байдлаар

Нийгмийн үзүүлэлт - I. Эрүүл мэнд

Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2022 оны 1 сарын байдлаар 56 эх төрсөн  ба нийт 56 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буюу 13 төрөлтөөр буурсан байна. Төрсөн эхчүүдийн 98.2 хувь нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт 1 сарын байдлаар 0-5 насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй байна. Нас баралтын 22 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 8 тохиолдлоор өссөн. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 9 буюу 40.9 хувийг эзэлж байна. Тухайн оны 1  сарын байдлаар стационарит шинээр 957 эмчлүүлэгч хэвтэж, 937 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт  7784 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 8.3 байна.2022 оны 1  сарын байдлаар 12133 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 16.9 хувь, өвчний учир амбулаторийн үзлэг 53.8 хувь, идэвхтэй хяналт 17.1 хувь, гэрийн идэвхтэй үзлэг 10.9 хувь, гэрийн дуудлагын үзлэг 1.3 хувийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 30.3 хувь нь эрэгтэй, 69.7 хувь нь эмэгтэй хүн байна

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО