Эрүүл мэндийн газар. 2022 оныг аймгийн Эрүүл мэндийн салбар “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх жил” болгон зарлаж, Эрүүл мэндийн газрын дарга нэгжийн дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс: Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, УИХ, Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, нутаг дэвсгэрийнхээ хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай шуурхай байдлыг хангаж ажиллах. Хуулиар олгосон чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө нийцүүлэн хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, хүнд суртал чирэгдэлгүй, ажлын сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж ажиллахыг хүслээ.