Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Дундговь аймагт 2022 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын эвент арга хэмжээний хугацаа тодорхой болж, хуваарийг Монголын аялал жуулчлалын холбооны цаглабарт орууллаа. Сүүлийн 2 жил ковид-19 цар тахалтай холбогдуулан эвент арга хэмжээ хумигдмал зохион байгуулагдах болсон ч 2022 оны хувьд тус салбарт шинэ сэргэлт авч ирэх зорилт тавьж, эвент арга хэмжээнүүдээ төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.