Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 онд иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд “Эртэч идэвхтэй нийгмийг бий болгох”, “Эртэч, идэвхтэй иргэн”, “Хүртээмжтэй аюулгүй орчин”, “Нэгдмэл зохицуулалттай тогтолцоо” гэсэн дөрвөн зорилт дэвшүүлсэн байна.
Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургаадугаар сарын 01-нийг хүртэл орон даяар “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” аяныг эхлүүлж 21 аймаг, 9 дүүргийн биеийн тамир спортын заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалсан.
Аян 02/16-нд эхэлсэн бөгөөд Спортын төв ордны багш нар дасгалыг удирдан шууд лайваар дамжуулах ба орон нутагт аймгийн Биеийн тамир спортын газрын нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн С.Цолмон удирдаж, сургагч багшаар ажиллах юм.
02 дугаар сарын 17-ны өглөөний дасгалд Биеийн тамир, спортын газар, Эрдмийн далай цогцолбор сургууль, Эрдэнэдалай, Өндөр-Шил, Дэрэн, Хулд сумдын 6 заал, 2,3-р цэцэрлэгийн 2 танхимаар нийт 147 иргэн хамрагдснаас Эрдмийн далай цогцолбор сургууль-35, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-22 хамгийн олон албан хаагч, багш ажилчдыг хамруулжээ.
“Илүүдэл жингүй - Эртэч Монгол” аян аймгийн биеийн тамир, спортын газрын зааланд үнэ төлбөргүй 06:30-07:30 цагийн хооронд явагдах тул иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын албан хаагчид та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байн