Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд улсын хэмжээнд 100 отоглох цэг байгуулахаар тусгагдсан. Нийтийн ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэг байгуулж жуулчин аялагч нарт тав тухтай орчин бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах зорилгоор улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгөөр Өлзийт сумын Цагаан суварга, Гурвансайхан сумын Их газрын чулуунд тус тус байгуулна. Отоглох цэг нь тухайн газар нутгийн байгаль орчны нөхцөл байдалд тохирсон нэг ээлжид 100-аас багагүй хүн, 50-аас багагүй майхан барих талбайтай, бага оврын цэвэрлэх байгууламж бүхий нийтийн бие засах газар, машины зогсоол, гэрэлтүүлэг, сүүдрэвч, спорт талбайтай байх юм.