Ус, цаг уур орчны шинжилгээний төв. Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 онд иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд “Эртэч идэвхтэй нийгмийг бий болгох”, “Эртэч, идэвхтэй иргэн”, “Хүртээмжтэй аюулгүй орчин”, “Нэгдмэл зохицуулалттай тогтолцоо” гэсэн дөрвөн зорилт дэвшүүлсэн байна.
Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургаадугаар сарын 01-нийг хүртэл орон даяар “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” аяныг эхлүүлж 21 аймаг, 9 дүүргийн биеийн тамир спортын заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалсан.
Энэхүү аянд Дундговь аймгийн УЦУОШТөвийн хамт олон нэгдлээ. Биеийн тамир, спортын газрын зааланд өдөр бүр 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй явагдах тул иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын албан хаагчид та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.