Мэдээ, мэдээлэл

БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ИЛТГЭЛ-2022

Боловсрол, шинжлэх ухааны газар. "Багш нарын мэргэжлийн өсөлтөд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт аймгийн шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлын илтгэлд ерөнхий боловсролын сургуулийн 22, сургуулийн өмнөх боловсролын 20, нийт 42 илтгэлийг Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд 2022 оны 02 сарын 14-18-ны өдрүүдэд уншиж танилцлаа.

Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг 2022 оны 02 сарын 21-22-ны өдрүүдэд БШУГ танхимаар зохион байгуулсныг Дундговь аймаг Боловсрол, соёл урлагийн газар цахим хуудсаар 2 өдрийн туршид live-аар шууд дамжуулан иргэд, багш нарт хүргэж ажиллалаа. Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд урилгаар МУГБагш Ө.Цэндсүрэн, 84-р сургуулийн МУЗөвлөх багш Я.Энхжаргал нар шүүгчийн бүрэлдэхүүнд оролцож илтгэлийг шууд дамжуулалтаар бүх багш нарт хүргэж ажилласан нь өмнөх жилүүдийн уралдаануудаас онцлог давуу талтай боллоо гэж дүгнэж байна.

Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Ө.Баянсан, Ж.Долгорсүрэн, Б.Бямбадэлгэр, Э.Ганцэцэг нарын “Туршлагатай багшийн хамтын ажиллагааны нөлөөг судалж, дэвшүүлсэн нэгэн хувилбар сэдэвт илтгэлээрээ Тэргүүн байр, Сайнцагаан сумын 8-р цэцэрлэгийн арга зүйч Л.Чимэдцэеэ, бүлгийн багш Б.Дулмаа, Г.Урансанаа, Б.Бат-Орших нарын “Чөлөөт ажиглалтын арга зүйг ахмад багш нарын оролцоотой судлах нь” сэдэвт илтгэл, Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн багш Г.Цэрэнцэцэг, Б.Цэцэгноров нарын “Ахмад багшийн арга барилаар суралцагчдын хөгжимдөх ур чадвар, онолын мэдлэгийг дээшлүүлсэн нь” сэдэвт илтгэлүүд Дэд байр, Дэлгэрхангай сумын сургуулийн багш П.Мөнхжаргалын “Ахмад багш нарын арга зүйг өвлөн уламжилж түгээн дэлгэрүүлэх замаар багш суралцагчдын хөгжилд ахиц гаргах нь” сэдэвт илтгэл, Сайнцагаан сумын Цэгцбилиг сургуулийн багш А.Буянхишиг, Ц.Цэвэлмаа, Г.Мөнхбат нарын “Бүтээлчээр зохион найруулах аргаас туршиж хэрэгжүүлсэн байдал” сэдэвт илтгэл, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багш Э.Тогоохүү, Н.Алтантуяа, М.Бямбасүрэн, М.Нямаа, Ө.Болормаа, Д.Пүрэвсүрэн нарын “Туршлагатай багш нарын хэвшүүлсэн аргыг сайжруулан хэрэгжүүлэх боломж” сэдэв илтгэлүүд Гуравдугаар байр, Дэрэн сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Б.Ариунаагийн “0-3  хүртэлх настай хүүхдийн гэрийн орчинд сурч хөгжихөд ахмад багшийн оролцоо нөлөөллийг судалсан нь”сэдэвт илтгэл, Сайнцагаан сумын Мандал сургуулийн багш Г.Энхжаргал, А.Батсайхан, Б.Цэнгэлсайхан, Э.Уртнасан, Г.Чулуунцэцэг нарын “Ахмад багшийн туршлагад тулгуурлан ангийг удирдан чиглүүлэх нь” сэдэвт илтгэл, Эрдэнэдалай сумын сургуулийн багш Л.Гэрэлмаагийн “Багш нарын мэргэжлийн өсөлтөд ахмад багш нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх арга зүй боломж” сэдэвт илтгэл, Гурвансайхан сумын сургуулийн багш Б.Алтаншагайгийн “Ахмад ба Залуу багш нарын хамтын үйл ажиллагаа” сэдэвт илтгэлүүд тусгай байр эзэлсэн амжилтуудыг гаргалаа. Илтгэлд оролцсон бүх багш нарт батламж гардуулж, 1-3-р байранд шалгарсан Эрдэм шинжилгээний илтгэлүүдийг АЙМГИЙН АРГА ТЕХНОЛОГИЙН САН-д бүртгэлээ.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО