Статистикийн хэлтэс. Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа нарын 2022 онд хамтран ажиллах гэрээг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталлаа. Гэрээгээр талуудын хооронд үүсэх эрх, үүрэг, хүрэх үр дүн , статистикийн мэдээлэл гаргах, статистикийн үйл ажиллагааны чанар, гүйцэтгэлийг тайлагнах, гэрээг дүгнэхтэй холбоотой харилцааг зохицуулж байна.
Гэрээний хүрээнд Статистикийн хэлтэс нь 2022 онд 19 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
"Бид Монгол Улсын статистикийн мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэн гаргаж, хэрэглэгчдэд адил тэгш үйлчилнэ"