Мэдээ, мэдээлэл

МӨСНИЙ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ус, цаг уур орчны шинжилгээний төв. УЦУОШТөвөөс 2022 оны 02 дугаар сарыг өв уламжлалаа дээдлэх буюу “Монгол өв соёл”-ын сар болгон зарласантай холбогдуулан албан хаагчдын чөлөөт цагийг эрүүл агаарт идэвхтэй өнгөрүүлэх, уламжлалт тоглоом наадгайг танин мэдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Мөсний баяр"-ыг байгууллагын дэргэдэх спорт хамтлагаас зохион байгууллаа. Мөсний баяраар  мэндчилгээ, мөсөн шагай, морин уралдаан, сээр хугалах, мөсний боулинг гэсэн 5 төрөлт тэмцээн зохион явууллаа. Нийт 18 албан хаагчийн 3 баг хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Ц.Мөнх-Од ахлагчтай “Эвтэй дөрвөн амьтан” баг тэргүүн байр, Б.Өнөрхүү ахлагчтай “Гарын таван хуруу” баг дэд байр, Ц.Цэдэнсодном ахлагчтай “Дөрвөн бэрх” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.


 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО