Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Ноос хяргах байгууламж, тоног төхөөрөмж /Дундговь, Хулд сум/” төсөл, арга хэмжээг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, 2,500,000.00 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй цахим тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн, 10 цаг 30 минутад зохион байгуулна.Зураг төсөв дэлгрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.