Мэдээ, мэдээлэл

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА.

Эрүүл мэндийн газар. Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн судалгааны баг,  аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төв, Боржигон-Мандал, Өлзийт-Мандал өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд 6-40 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх үзлэг шинжилгээг хийж байна. Эрт илрүүлэг шинжилгээ, судалгаанд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд Эрүүл мэндийн газарт дээрх өдрүүдэд ирж хамрагдах боломжтой.

Уг үйл ажиллагаа нь жирэмсэн эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, мөн жирэмсэний чихрийн шижинг эрт оношлож  хяналтанд авах зорилготой юм.

Жирэмсэн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, жирэмсний чихрийн шижин зэрэг нь  дэлхий нийтэд дунджаар 10-15%, ялангуяа хөгжиж буй  орнуудад 10-41%-ийн  тархалттай  байдаг хэдий ч эрт оношлогдож, шаардлагатай тусламж үйлчилгээ авч чаддаггүйгээс жирэмсэн болон төрөх үеийн хүндрэл, цаашдаа  нярай болон хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл, сөрөг үр дагаврыг бий болгодог билээ.

Иймээс энэ асуудлыг эрт илрүүлэхэд анхаарал тавьж ажиллах нь эхчүүдэд хугацаанаас өмнө төрөх, хүүхдийн жин бага байх, ээжтэйгээ ээнэгшил үүсэхэд бэрхшээлтэй байх, хүүхдэд анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтэх эмгэг, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, зан үйлийн эмгэг үүсэх, цаашдаа ээжид чихрийн шижин эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлсэн  онцгой ач холбогдолтой ажил болж байна.


Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО