Аймгийн төвийн баруун, зүүн лагериудад байрлалтай аж ахуйн нэгж байгууллага, хүнсний дэлгүүрүүдэд 2022 оны 03 сарын 03-04 хооронд хэмжих хэрэгслийн хэмжил зүйн хяналт шалгалт, хэмжих хэрэгслийн ээлжит шалгалт, баталгаажуулалтын ажил үүргийг, Массын хэмжлийн Улсын шалгагч З.Нандин-Эрдэнэ, Шалгалт тохируулгын ажилтан Б.Отгонсүрэн, Чанарын баталгаажуулалтын шинжээч Д.Дэнсмаа, нарын бүрэлдэхүүнтэйгээр, “Хэмжил зүйн тухай хууль”, түүнтэй холбогдон гарсан тушаал, тогтоол, дүрэм журам, шалгах аргын стандарт, шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн болно.
Ээлжит хяналт шалгалт, баталгаажуулалтын ажлын явцад ААНБайгууллага, иргэдийн ашиглаж байгаа жин хэмжүүрийн тоос шороог арчиж цэвэрлээгүй, өмнөх баталгаажуулалтын гэрчилгээг үрэгдүүлсэн, баталгаажуулалтын хугацаа нь дууссан зэрэг нь “Хэмжил зүйн тухай хууль”-ийн 5-р бүлгийн “ Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг”-ийн заалтуудыг биелүүлээгүй, жин хэмжүүрээ баталгаажуулахгүйгээр худалдаа үйлчилгээнд ашиглаж байгаа зэрэг зөрчил дутагдлууд илэрч байлаа. Тухайлбал:-“Seven” зоог хоолны үйлчилгээний газар баталгаажуулалтын хугацаа дууссан хэмжих хэрэгсэл ашиглаж байсныг газар дээр нь баталгаажуулалтанд хамрууллаа. “Махны дэлгүүр”, “Хуушуур хаус” , “Өндөр ээж” зэрэг аж ахуй нэгж байгууллагууд өмнөх баталгаажуулалтын гэрчилгээг үрэгдүүлсэн байна. Ээлжит хяналт, шалгалт, баталгаажуулалтын ажлыг нийт 35 аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд хийж гүйцэтгэлээ.