Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Орон нутгийн хөгжлийн нэг тулгуур багана болох аялал жуулчлалын салбарын хөгжил, цаашдын чиг хандлага, сэргэлтийн бодлогыг тодорхойлох, аялал жуулчлалаас олох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Дундговь аймгийн “Аялал жуулчлалын анхдугаар форум”-ыг "LET S FOCUS ON DUNDGOBI буюу ДУНДГОВЬД ТӨВЛӨРЦГӨӨЕ" нэртэйгээр 2022 оны 03 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулах гэж байна. Тус анхдугаар форумд БОАЖЯам, СЯ, МАЖХ, холбогдох мэргэжлийн байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, аймгийн удирдлагууд, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААНБайгууллага оролцох өндөр ач холбогдолтой. Форумын үйл ажиллагааг Малчин телевизээр шууд дамжуулан хүргэнэ.