Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар. Энэ сарын 2-4-ний хооронд орлогыг орлуулан тооцох хосолмол аргачлалаар Өрхийн амьжиргааны түвшин тогтоох туршилтын судалгаанд Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн сумдын сонгогдсон 85 өрхийг хамруулна. Туршилтын судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Аудитын боловсролын төв ТББ-ын судалгааны баг болон Сумдын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, багийн засаг дарга нар хамтран 3 хэсэгт хуваагдан ажиллаж байна.