Мэдээ, мэдээлэл

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХЯНАЛТ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

 


БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХЯНАЛТ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Сайнцагаан суманд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн худалдаа үйлчилгээний газруудад 2022 оны 03 сарын 03-04 хооронд хэмжих хэрэгслийн хэмжил зүйн хяналт шалгалт, хэмжих хэрэгслийн ээлжит шалгалт, баталгаажуулалтын ажил үүргийг, Массын хэмжлийн Улсын шалгагч З.Нандин-Эрдэнэ, Шалгалт тохируулгын ажилтан Б.Отгонсүрэн нартай хамтран “Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”, Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019, Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 болон “Хэмжил зүйн тухай хууль”, түүнтэй холбогдон гарсан тушаал, тогтоол, дүрэм журам, шалгах аргын стандарт, шаардлагын дагуу хийж гүйцэтгэлээ.
Худалдааны газрууд бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, бараа татан авалт багасч, хэрэглэгчийн худалдан авалт муу байгааг хэлж байлаа. Мөн савласан бүтээгдэхүүний хаяг шошгогүй худалдахгүй стандартын дагуу хаяг шошготой худалдан борлуулахыг зөвлөж ажиллаа. Баталгаажуулалтын болон давсны хэрэглээний талаар бэлтгэсэн гарын авлагыг танилцуулж тараалаа.
Ээлжит хяналт шалгалт, баталгаажуулалтын ажлын явцад ААНБайгууллага, иргэдийн ашиглаж байгаа жин хэмжүүрийн тоос шороог арчиж цэвэрлээгүй, өмнөх баталгаажуулалтын гэрчилгээг үрэгдүүлсэн, баталгаажуулалтын хугацаа нь дууссан зэрэг нь “Хэмжил зүйн тухай хууль”-ийн 5-р бүлгийн “ Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг”-ийн заалтуудыг биелүүлээгүй, жин хэмжүүрээ баталгаажуулахгүйгээр худалдаа үйлчилгээнд ашиглаж байгаа зэрэг зөрчил дутагдлууд илэрч байлаа. Тухайлбал:-“Seven” зоог хоолны үйлчилгээний газар баталгаажуулалтын хугацаа дууссан хэмжих хэрэгсэл ашиглаж байсныг газар дээр нь баталгаажуулалтанд хамрууллаа. “Махны дэлгүүр”, “Хуушуур хаус” , “Өндөр ээж” зэрэг аж ахуй нэгж байгууллагууд өмнөх баталгаажуулалтын гэрчилгээг үрэгдүүлсэн байна. Ээлжит хяналт, шалгалт, баталгаажуулалтын ажлыг нийт 35 аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд хийж гүйцэтгэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО