Мэдээ, мэдээлэл

ЭКО ТЭМДЭГ

   

ЭКО ТЭМДЭГ

Хэрэглэгчид өөрсдийн худалдан авч буй бараа, үйлчилгээ нь байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг ойлгож, ухамсарладаг болж ирснээр эко тэмдэг, хаягууд тогтвортой худалдан авалт хийх шийдвэр гаргахад гол хэрэгсэл болж эхлэв. Худалдан авагчид болон нийлүүлэгчид үзүүлэх эко тэмдгийн арилжааны үр ашиг нь өөр өөр хэмжүүр, харьцуулсан үзүүлэлт бүхий байгаль орчны маш олон шаардлага, тэмдэгний схем, санаачилгууд гарч ирэхэд түлхэц болж өгсөн. Ингэснээр хүмүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг ойлгодог болж ирсэн ч зах зээл дээр зарим нэг төөрөгдөл байсаар байна. Эко тэмдэг, шаардлагад чиглэсэн ISO-гийн стандартууд энэ бүгдийг цэгцэлж, өнөөгийн зах зээлд давамгайлж буй маш олон тэмдэг, шаардлага, мэдэгдлүүдэд нэг ижил шалгуур, тодорхойлолт, журмуудыг гаргаж өгдөг.

 

Эко тэмдэгт яагаад ISO стандартууд хэрэгтэй вэ?

Эко тэмдэг нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх ерөнхий ашиг тусын талаарх мэдээллийг өгдөг. Тухайлбал: савлагаа нь дахин боловсруулах боломжтой, эсвэл хортой найрлага агуулаагүй г.м. Хэрэглэгчид байгаль орчинд хор нөлөөгүй бүтээгдэхүүн худалдан авахыг зорьдог болох тусам энэхүү мэдээлэл нь хэрэглэгчийн сонголтонд эерэгээр нөлөөлж, аль аль талдаа хожлыг авчирна. Гэхдээ ийм тэмдэгийн хэрэглээ хэт их хүчтэй болж ирснээр байгаль орчинд ээлтэй гэсэн “худал мэдүүлгүүд” зах зэлийн хэт дөвийлгөсөн шаардлагууд гарч ирэхэд хүргэж байна.

Эко тэмдэгний ISO стандартын үр ашгийг хэн хүртэх вэ?

  • Аж үйлдвэр

Эко тэмдэгний ISO стандартууд нь аж ахуй эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ итгэл төрүүлж, үнэнч хэрэглэгчид болоход нөлөөлөхүйц үр дүнтэй бөгөөд зөв тодорхойлсон эко тэмдгийг бүтээхэд тусалдаг.

  • Хэрэглэгчид

ISO стандартыг хэрэглэснээр тухайн бүтээгдэхүүнийг бусад бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хялбар харьцуулж болохуйц ойлгомжтой бөгөөд үнэн зөв мэдээллийг агуулдаг нь хэрэглэгчидэд ашиг тустай.

  • Зохицуулагчид

Зохицуулагчдын хувьд ISO стандартууд нь олон улсад өгсөн амлалтынхаа хүрээнд төрийн бодлого гаргах суурь нь болж өгдөг. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс болж үүсч буй олон сорилтуудад чиглэсэн арга хэмжээ авахад ISO стандартууд тус болдог.

Ямар төрлийн эко шошгуудыг ISO стандартууд хамаардаг вэ?

  • р төрөл: эко тэмдэг

Бүтээгдэхүүний шалгуурыг маш ойлгомжтой тодорхойлсон эко шошго, тэмдгийн схемд зориулсан

  • р төрөл: Өөрийн зарласан байгаль орчны мэдүүлэг

Шалгуур ч тэр, тэмдэгний схем ч тэр байдаггүй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдэд зориулсан

  • р төрөл: байгаль орчны тунхаглал

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн аргачлалыг ашигладаг бүтээгдэхүүнүүдийн тодорхой талуудад чиглэсэн

Эко тэмдэгт зориулсан ямар ISO-ийн стандартууд байдаг вэ?

ISO 14020 цуврал стандартууд нь аж ахуй нэгжүүдийг өөрсдийн эко тэмдэг, шаардлага, мэдэгдлүүдийг бэлтгэх боломжийг олгосон олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн жишгүүдийн багцаар хангадаг. Эдгээрт:

  • ISO 14020 Эко тэмдэг, мэдэгдэл- Ерөнхий зарчмууд нь эко тэмдэг болон мэдэгдлүүдийг боловсруулах, хэрэглэх чиглүүлэх зарчмуудыг тогтооно. Энэ нь эко тэмдэг, шаардлага боловсруулахыг хүсч буй аж ахуй нэгж байгууллагуудад чиглэдэг ба үнэн зөв хийгээд итгэл хүлээхүйц мэдээллийг агуулахад туслах зарчмуудыг тодорхойлдог.
  • ISO 14024 Эко тэмдэг, мэдэгдэл-1-р төрөл: эко тэмдэг- Зарчим ба ажиллагааны горим нь “1-р төрлийн эко тэмдгийн хөтөлбөрүүд”-ийг боловсруулах шаардлагуудыг тодотгож өгдөг ба эко тэмдгийн схем гэх нь түгээмэл.
  • ISO 14021 Эко тэмдэг, мэдэгдэл- Өөрийн зарласан байгаль орчны мэдүүлэг /2-р төрлийн эко тэмдэг/ нь үйлдвэрлэгчид, зах зээлд оролцогчид, борлуулагчид бүтээгдэхүүн, үйлчилгээндээ гаргадаг байгаль орчны мэдүүлгүүдийн найдвартай байдлыг хангаж өгдөг.
  • ISO 14025 Эко тэмдэг ба мэдэгдэл 3-р төрлийн байгаль орчны мэдүүлэг- Зарчим ба ажиллагааны горим нь ийм мэдүүлгүүдийн мэдээллийг боловсруулах зарчим, горим болон зарлалын хөтөлбөрт тавих шаардлагыг тогтооно.
  • ISO 14026 Эко тэмдэг ба мэдэгдэл- Ул мөрийн мэдээлэл харилцааны зарчим, шаардлага болон аргазүйн заавар нь байгаль орчны ул мөрийн мэдээллиййг хэрхэн ил тод бөгөөд найрсагаар гаргаж тавих вэ гэдэг дээр зөвлөмж, зааварчилгаа өгдөг. Уг стандарт нь ул мөрийн мэдэгдлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр томъёо тодорхойлолтуудыг тогтооно.
  • ISO/TS 14027 Эко тэмдэг ба мэдэгдэл- Бүтээгдэхүүний зэрэглэлийн дүрмийн боловсруулалт нь өргөн хүрээнд хэрэглэж ойлгож болох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бүтээгдэхүүний зэрэглэлийн дүрмийг боловсруулах багц зарчим, шаардлага, зөвлөмж, зааварчилгаа юм.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО