Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг аймгийн “Инженерийн хийцтэй худаг гаргах” ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, 2,240,000 (хоёр сая хоёр зуун дөчин мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн, 11 цаг 00 минутад зохион байгуулна.Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.