Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг аймгийн “Дэлгэрцогт сумын төрийн албан хаагчдын орон сууцны их засвар”-ын ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, 1,663,810.00 (нэг сая зургаан зуун жаран гурван мянга найман зуун арав) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн, 11 цаг 00 минутад зохион байгуулна.Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.