Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг "Дундговь аймгийн Их газрын чулуу орчмын аялал жуулчлалын бүсэд отоглох цэг байрлуулах /Дундговь, Гурвансайхан сум/” төсөл, арга хэмжээг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, 1,000,000.00 /нэг сая / төгрөгөөс багагүй үнийн дүнтэй цахим тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн, 10 цаг 30 минутад зохион байгуулна.Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.