Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг "Хулд суманд эрэн хайх аврах бүлгийг шинээр байгуулахад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж" -ийг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна. 1,050,000 төгрөгийн цахим тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны 10.30 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн, 11.00 цагт зохион байгуулна.Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.