Мэдээ, мэдээлэл

БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ

  1. Аймгийн ахмад болон тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш нарын анхдугаар зөвлөгөөн

    Дундговь аймгийн “Ахмад болон тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш нар”-ын анхдугаар зөвлөгөөнийг Боловсрол Соёл Урлагийн Газар, аймгийн Засаг Даргын Тамгын Газар хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөн нь Ахмад, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй багш нарын ажлын арга туршлагыг сурталчлан залуу багш нарт түгээн дэлгэрүүлэх, тэдний санал санаачлагыг дэмжин нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, боловсролын салбарын үе үеийн ажилтнуудын залгамж халаа, хамтын ажиллагааг сайжруулж, ахмад багш нарын талаарх мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнийг Засаг дарга О.Бат-Эрдэнэ нээж үг хэлэн баяр хүргэж, оролцогч багш нарт амжилт хүсэж, БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл “Ахмад болон зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй багш нарын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагаа” илтгэл тавилаа. Зөвлөгөөний хүндэтгэлийн суудалд МУ-ын Ардын багш Л. Гантөмөр, Д.Төмөр,Гавьяат багш Д.Дамдинжав, Г.Бизъяажав, З. Цэвээнравдан, А. Бадамгарав, Т.Дандар, И.Пүрэвдорж, Ц.Дашдолгор, З. Янжмаа, Д. Октябрь, Ө.Цэндсүрэн нарыг урин суулгаж тэд сэтгэгдлээ хуваалцаж үг хэлсэн байна. Мөн зөвлөгөөний үеэр МУ-ын Ардын, Гавьяат багш болон зөвлөх, тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш нарын ажлын арга туршлагыг сурталчлан “Багшийн арга туршлага” үзэсгэлэнг гаргасан байна. “Ахмад болон тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш нар”-ын анхдугаар зөвлөгөөнд аймгийн боловсролын байгууллагын нийт 275 багш нар оролцсон байна.

    2017 оны  10 сарын  21-ний өдөр Аймгийн ахмад болон “Тэргүүлэх” зэрэгтэй  багш нарын зөвлөлдөх уулзалтад зориулан  тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй 47 багшийн арга туршлагаар 108 ширхэг гарын авлагыг гаргаж, 19 сургууль, 10 цэцэрлэг, 60 багшид хүргэж, мөн Дундговийн Амьдрал сонины тусгай дугаарыг гаргаж иргэдийн хүртээл болгосон

     

     

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО