Мэдээ, мэдээлэл

СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВӨЛГӨӨН -2022

Стандарт, хэмжил зүйн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 03 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн,  нягтлан бодогч М.Мөнгөншагай нар оролцлоо. Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б. Билгүүнтэй байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллаа.

Дундговь аймгийн Стандарт, Хэмжил Зүйн Хэлтэс 2021 оны ажлынхаа үзүүлэлтээр салбарын хэмжээнд ШИЛДЭГ ХЭЛТЭС боллоо. Энэхүү амжилтанд хүрэхэд хэлтсийн хамт олон болон орон нутгийн удирдлагынхаа дэмжлэгийг авсаны үр дүн юм.

Тус хэлтэс нь өнгөрсөн онд Авто пүү шалгах 500 кг туухай 7 ш, 20 кг туухай 10 ш, мөн газын түгээгүүр шалгах денсиметр, жин, бортого зэргийг 29,7 сая төгрөг тендер шалгаруулах зарчмаар Мейжүрмент ХХК-аас авсан мөн 5 ш компьютер, сургалтын зориулалттай сандал 10 ш, ширээ 4 ш, өнгөт принтер 1 ш тус тус худалдан авч ашиглаж байна.

Бидний энэхүү идэвхи санаачлагыг үнэлж “ШИЛДЭГ ХЭЛТЭС”-ээр шалгарсанд Стандарт, Хэмжил Зүйн Газрын удирдлага нийт хамт олонд талархаж байгаа илэрхийлье.

Хэлтсийн хамт олон өнгөрсөн онд 400 гаруй мод, бут суулган, байгалийн гамшиг тохиолдсон иргэд, малчидад 540,000 төгрөгийн хандив тусламжийг өөрсдийн цалингаасаа өгч, амьдралын түвшин доогуур иргэдэд туслаж дэмжихэд анхааран ажилласан юм.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО