2. Дундговь аймгийн багш нарын урлагийн анхдугаар наадам
Багш нарын урлагийн авьяас, ур чадварыг тодруулан алдаршуулах, шавь сургалтын залгамж холбоог сайжруулах, соёлын биет бус өвийг сэргээх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судалж сурталчлах зорилгоор аймгийн ЗДТГ, БСУГ, ТХДЖТ, ТТХТ хамтран Дундговь аймгийн Ерөнхий боловсролын 18 сургууль, 20 цэцэрлэг, МСҮТ-ийн багш ажилтнуудын дунд урлагийн анхдугаар наадмыг 2017 оны 09-р сарын 21-ээс 23-ны өдрүүдэд 6 төрлийн шалгаруулалтаар зохион байгууллаа.
Наадамд сургууль цэцэрлэг нэгдэн нийт 22 хамтлаг болж, 809 багш ажилтан оролцсон бөгөөд наадмыг Монголын концертын төвийн ерөнхий захирал МУАЖ, Оросын Холбооны Буриад улсын УГЗ, СУИС-ийн хүндэт профессор, ОУ-ын дуучдын уралдааны шүүгч, концертын найруулагч Данзанваанчигийн Ухнаа, Монголын алтан үеийн Эртний сайхан чуулгын бүжигчин, бүжиг дэглээч багш Тоомойн Пүрэвжав, Дундговь аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн соёл, урлаг хариуцсан ахлах мэргэжилтэн Маамын Болор-Эрдэнэ нар шүүн тунгаалаа.
Урлагийн анхдугаар наадмын шалгаруулалтаар тэргүүн байрыг Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн баг хамт олон, дэд байрыг МГСС, гутгаар байрыг МСҮТ, тусгай байрыг Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургууль, I цэцэрлэгийн багш нарын хамтарсан баг эзэлж, бусдыг тэргүүлэн манлайлав.
Тус наадмыг зохион байгуулснаар салбарын багш ажилтнууд бие биеэ таних, бахархах, хүндлэх хүндлэл нэмэгдэн, авъяас чадвараа нээн хөгжүүлсэн үр дүнтэй сайхан ажил боллоо. Наадмыг зохион байгуулахад аймгийн ЗДТГ 2,4 сая төгрөгийг “Шилдэг байгууллага”-ын шагналын санд, гоцлол хамтлаг төрлийн шагналын болон бусад зардлыг БСУГ, мөн тасалбарын орлогоос бүрдүүлэн ажиллалаа.