3. МУГЖ нэрт алиалагч Д. Батсүхийн нэрэмжит Өсвөрийн циркчдийн III-р их наадам
Монгол улсын Гавьяат жүжигчин Дамбын Батсүхийг алдаршуулах, хөдөө орон нутагт циркийн урлагийг сурталчлан таниулах хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус уралдааныг зохион байгууллаа. Өсвөрийн циркчдийн улсын уралдааныг 2017.10.12-15-ны хооронд Монголын циркчдийн холбоо, Дундговь аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газартай хамтран зохион байгууллаа. Уралдаанд хот хөдөөгийн 20 хамтлагийн 196 хүүхэд багачууд оролцож авьяас чадвараа сорьлоо.
Өсвөрийн циркчдийн 3-р их наадамд оролцогч хамтлагууд
№ | Хамтлагийн нэр | Аймаг | Хүүхдийн тоо | Багшийн нэр |
1 | Монгол нугаралт төв
| Улаанбаатар | 21 | Ч. Энхцэцэг |
2 | Монгол циркийн хөгжлийн төв | Улаанбаатар | 11 | И. Сэлэнгэ |
3 | Цэцэгс төв | Улаанбаатар | 4 | Б. Эрдэнэцэцэг |
4 | Шинэ цирк төв | Улаанбаатар | 19 | Д. Отгонцэцэг |
5 | Angels төв | Улаанбаатар | 5 | Л. Баасанжав |
6 | АСА цирк Чандмана хамтлаг | Улаанбаатар | 3 | Доржбат |
7 | X roses уран нугаралтын компани | Улаанбаатар | 8 | Буд Мэргэн |
8 | Хадгаа цирк | Улаанбаатар | 3 | Оюун |
9 | Сэлэнгэ аймаг (Бие даагч) | Сэлэнгэ | 1 | Баяртуяа |
10 | Модерн цирк | Улаанбаатар | 15 | Алтанхундага |
11 | Энхээ boys | Улаанбаатар | 3 | Энхтөр |
12 | Ноёко intertaiment | Улаанбаатар | 8 | Энх амгалан |
13 | Хөтөл нугаралт төв | Сэлэнгэ Хөтөл | 15 | Түмэнжаргал |
14 | Булган нугаралт төв | Булган | 15 | Дорзодмаа |
15 | Дорноговь | Дорноговь | 12 | Чулуунцэцэг |
16 | Дундговь “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр | Мандалговь цирк | 5 | Мөнхбаатар |
17 | Эрдэнэт хөгжлийн сургуулийн уран нугаралтын анги | Эрдэнэт | 15 | Дэлгэрцэцэг |
18 | Эрдэнэт Хүүхэд Залуучуудын театрын дэргэдэх нугаралтын анги | Эрдэнэт | 18 | Отгонбаяр |
19 | Пирамид circus | Улаанбаатар | 3 | Янжинбилэг |
20 | Дорнод цирк төв | Дорнод | 12 | Рэнцэндорж |
| Нийт |
| 196 | 20 |
Уралдааныг 2 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд шүүгчээр СТА Б. Бадарч, СТА АСА Акедемын уран нугаралтын багш П. Даваахүү, Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн СТА Б. Төмөрбаатар, СТА Боловсролын тэргүүний ажилтан Р. Батцоож, СТА Л. Наранцэцэг, МЦХ-ны гүйцэтгэх захирал СТА Д. Шүрэнцэцэг, Дундговь аймгийн нийгмийн бодлогын мэргэжилтэн СТА М. Болор-Эрдэнэ нар ажиллалаа.
Шүүгчдийн дүнгээр:
Гранприг Улаанбаатар хотын оролцогч Б. Энхзаяа
Тэргүүн байранд Монгол цирк хөгжлийн төв Аватар
Хоёрдугаар байранд Улаанбаатар шинэ цирк төв
Гуравдугаар байранд Дундговь аймаг А. Эрхэмбаяр
Тусгай байранд Улаанбаатар Монгол нугаралт төв
Сэлэнгэ аймаг Б. Жавзан
Дорнод аймгийн Ц. Буянхишиг
УБ хотын Шинэ цирк төв
Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын Нарны охид
Дорноговь аймгийн Дорнын уянга
Тэргүүн Модерн цирк
Хоёрдугаар байр X Rosses
Гуравдугаар байр УБ Цэцэгс төв
Тусгай байранд УБ Түвшин заяа Хадгаа цирк
Эрдэнэт ХЗТ Э. Нарангарав
Ноёко цирк Э. Эргэл
Сэлэнгэ аймгийн С. Баяртулга
Эрдэнэт Эрдэнэс хамтлаг тус тус эзэлсэн байна