Мэдээ, мэдээлэл

БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ

4. “Үндэсний бичиг үсгийн баяр”-2017

     “Үндэсний бичиг үсгийн баяр” Дундговь аймгийн хэмжээнд өргөн цар хүрээтэй, амжилттай болсон юм. Гурван өдөр үргэлжилсэн баярын үйл ажиллагаанд боловсрол, соёлын байгууллагууд идэвхтэй оролцон 1485 сурагч хүүхдүүд хамрагдлаа.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 300 гаруй төрийн албан хаагчдад Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, БСУГ-аас МУБИС-тай хамтран монгол хэл уран зохиолын 50 багшид сургалт зохион байгуулж, “Монгол бичгийн бийрэн бичлэг” сургалтыг 80 гаруй сонирхогч иргэдийг хамруулан үнэ төлбөргүй явууллаа.

С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан “Миний монгол бичиг”, “Эх хэл, бичгийн соёл”, “Монгол уран зохиолын дээж зуун билиг оршвой”, зохиолууд, аймгийн анхны “Чойбалсанч” сонин, хүмүүн бичиг, эх хэл бичиг сэтгүүлээс бүрдсэн 100 орчим бүрээлийн үзэсгэлэнг гарган сурталчилсан байна. Мөн аймгийн музей “Хичээнгүй бичигтэн” уралдаан, төв номын сан “Эрдмийн далай” цогцолбор сургууль хамтран “Хурдан уншигч” уралдааныг зохион байгуулж, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 7б ангийн сурагч Б.Нямхүү монгол бичгээр 1 минутанд 278 үг уншиж тэргүүн байр эзлэв.

Эрдмийн далай цогцолбор сургуулиас зохион байгуулсан “Их сорилго” монгол бичгийн анги хамт олны анхдугаар уралдаан болж, Сайхан-Овоо, Дэрэн, Сайнцагаан сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 6-12-р ангийн сурагчид амжилттай оролцлоо.  Мөн тэмцээнд сурагчдаа амжилттай бэлтгэн оролцсон шилдэг багшаар 1-р байранд Ц.Цэвэлмаа, 2-р байранд Ц.Мөнгөнчимэг, 3-р байранд О.Норжмаа нар шалгарч, шилдэг сургуулиар лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургууль шалгарав.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО