5. Улсын шилдэг илтгэлийн уралдаан
“Оны шилдэг илтгэл” шалгаруулах журам, сэдвийг 2017 оны 4 сард 19 сургууль,21 цэцэрлэг нийт 40 байгууллагын багш, удирдах ажилтнуудад цаасаар болон файлаар цаг тухайд хүргэсэнээр 2017-2018 оны хичээлийн жилийн аймгийн уралдаанд 32 илтгэл ирүүлж, өнгөрсөн жилийнхээс 15 илтгэлээр олон илтгэл ирж, оролцоо 80 хувьтай болж өссөн байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Тогтвортой хөгжлийн боловсрол төслөөс зохион байгуулсан Монгол улсын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын судалгаа шинжилгээний арга зүйг дэмжих, сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "УЛСЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛ" шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал энэ жил “СУРАЛЦАГЧДЫН УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ – СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдвийн хүрээнд 2017 оны 11 сарын 23,24-нд Улаанбаатар хотноо 51 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Уг уралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс (СБД-3, БГД-3, ХУД-2,БЗД-1) оролцож сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн нийт 65 багш оролцож, 30 илтгэл хэлэлцүүлж, суралцагчдын ухаалаг хэрэглээ-сургалтын үйл ажиллагааны талаар олон талаас нь судалсан судалгааны ажлынхаа үр дүнг хуваалцсанаас Аймгаас шалгарсан Эрдмийн далай цогцолбор сургуулийн физикийн багш А.Уранчимэг, Ө.Баянсан нар ТЭРГҮҮН байранд шалгарсан амжилтгаргалаа. Мөн илтгэлийн хураангуй хэвлэгдэн гарч улсын хэмжээнд туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байна. Энэ нь манай аймгаас сүүлийн 10 жилд гараагүй амжилт үзүүлсэн бидний ажлын амжилтын нэг үзүүлэлт болж байна.