6. ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛЫГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД
Үндэсний монгол хэл, бичгийг сурах, сургах, түгээн дэлгэрүүлэх, сурч эзэмших явдлыг хөхиүлэн дэмжих, монгол бичгийг сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай" зарлиг, Монгол улсын Засгийн газрын 2013 оны “ Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” тогтоол, 2015 онд УИХ-аар баталсан “ Монгол хэлний тухай хууль”-ийн 3-р бүлгийн 7-ийн 2-т заасан 2025 оноос хос бичгээр төрийн албыг хөтлөх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Эх хэлээ дээдэлье” аяныг зохион байгуулан ажилласан бүтээлч ажлуудыг дурдвал:
|
| Сорилго-1 | Сорилго-2 |
|
| |||||||
№ | Шалгалтад оролцох байгууллага, | Албан хаагчийн тоо | Оролцох мэдүүлэг өгсөн | Сорилгод оролцсон | Хувь | Албан хаагчийн тоо | Оролцох мэдүүлэг өгсөн | Сорилгод оролцсон | Хувь | дундаж % | байр | |
НЭГДСЭН ДҮН | 1648 | 1154 | 998 | 86.5 | 1648 | 868 | 718 | 82,7 | 84.6 |
|
Төрийн албан хаагчдын хэл бичгийн мэдлэгийг дээшлүүлэхэд Ш.Төрбат даргатай МХГазар, Б.Мөнхжаргал даргатай ХХААГазар, Л.Очирбал даргатай ЭМНДХэлтэс, Б.Халиунаа даргатай СЦӨЭМТөв, Г.Мөнхтуяа эрхлэгчтэй 3-р цэцэрлэг, Т.Туяамандах захиралтай ЭДЦС, Э.Дагдан захиралтай ГИЦСургууль, О.Оюунханд захиралтай 3-р сургууль, С.Одончимэг захиралтай МГССургууль, М.Энхбаяр захиралтай Мандал сургуулийн хамт олон мэргэжлий багш нараас зөвлөмж, сургалт авч санаачлагатай сайн ажиллаж бусад төрийн байгууллагуудыг манлайлан ажиллалаа.
Сорилго-1 уралдаанд 41, Сорилго-2 уралдаанд 58,5% авч өмнөх сорилгоос 17,5%-аар өссөн үзүүлэлттэй байна.
Сорилго-2 уралдаанд 54 байгууллагаас 15 байгууллага оролцоогүй ба өмнөх сорилгоос оролцогчдын тоо 3,8%-аар буурсан байна.
-Аймгийн төрийн албан хаагчдын монгол хэл бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий Сорилго-1,2 уралдаанд 1872 төрийн албан хаагч оролцон монгол хэл бичгийн мэдлэгийн түвшин 17,5%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.