Ус, цаг уур орчны шинжилгээний төв. 2022 оны 03-р сарын 15-нд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай видео хийх ажлын хэсэг буюу БОАЖ Яамны харъяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн Зөвлөх З. Батжаргал, мэргэжилтэн Б. Бүжидмаа, Ө. Даваасамбуу, Зэрлэг амьтан, байгалийн баримтат киноны оператор найруулагч Соёлын гавьяат зүтгэлтэн Д. Сумхүү болон зураглаачийн багийн хамт Дундговь аймгийн УЦУОШ Төвийн 14-н албан хаагч, ХХААГазрын Мал үржлийн албаны дарга Ж.Батбилэг, БОАЖГазрын уур амьсгалын мэргэжилтэн Б. Нямтуяа, “Их газрын чулуу” тусгай хамгаалалтын газрын дарга Р. Баттүвшин УЦУОШ Төвийн 14-н албан хаагч оролцож, хэлэлцүүлэг, мэдээлэл солилцлоо.
Мөн Дундговь аймгийн Луус сумын малчин Б. Ганбаатар, Хулд сумын Олдох багийн малчин Л. Лувсандорж нарын гэрээр зочилж, уур амьсгалын өөрчлөлт малчин өрхөд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлага авлаа.