Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 03 сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчин бодлого төлөвлөлт, хүний нөөц, санхүүжилтийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал цаашид анхаарах асуудал, эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл өгч харилцан санал солилцож байна. Мөн байгууллагын соёлыг төлөвшүүлэх жилийн ажлын хүрээнд байгууллагын соёлын талаар сургалтыг зохион байгууллаа.