Мэдээ, мэдээлэл

"ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Ус, цаг уур, орчны шинжилгээний төв. Дэлхийн цаг уурын өдөр жил бүрийн 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд ДЦУБайгууллагаас гаргасан тодорхой илгээлтийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд "Эрт сэрэмжлүүлж, эртнээс арга хэмжээ авъя" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй цаг уурын баярын өдрөөр Дундговь аймгийн УЦУОШТөвийн хамт олон сумдын өртөөний техникч, харуулын ажиглагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаар УЦУОШТөвийн дарга Э.Азжаргал 2021 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, 2022 онд хийгдэх ажил, цаашдын зорилт, ХААЦУ, Цаг уурын шинжилгээний ажил, улирлын зөвлөмж, Мэдээлэл үйлчилгээний ажил, архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг заавар, стандарт, галын аюулгүй байдал, ХХАА-ны заавар зөвлөмж өгч, мөн байгууллагын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Энэ жилийн сургалтаар залуу инженер, техникчдийг чадавхжуулах, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан илтгэлийн уралдаанд 5 инженер оролцож, өөрсдийн судалгааны ажлаа хэлэлцүүллээ. Мөн энэ үеэр УЦУОШТөвийн дарга Э.Азжаргал сумдын албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан. Мөн энэ сургалтын бас нэг онцлог нь 12 жил аймгийн шилдэг харуулаар, 2 жил улсын шилдэг харуулаар шалгарсан Өлзийт харуулын ажиглагч О.Буяндэлгэр туршлага солилцох мэдээлэл хийж, сайн туршлагаа хуваалцав. Баярын үеэр Байгаль Орчны тэргүүний ажилтнаар УЦУШТөвийн дарга Э.Азжаргал, Сайхан-овоо өртөөний техникч Ш.Оюунтуяа, БОАЖЯамны жуух бичгээр хүний нөөц, бичиг хэргийн ажилтан Д.Туул, Өндөршил харуулын ажиглагч Б.Баярмаа, ЦУОШГазрын жуух бичгээр урьдчилан мэдээлэхийн технологич инженер Н.Мөнхбат, Цагаандэлгэр өртөөний техникч П.Болд-Эрдэнэ, Жолооч Ц.Цэдэнсодном, Аймгийн засаг даргын жуух бичгээр Гурвансайхан өртөөний дарга Г.Эрдэнэцэцэг, Мандалговь өртөөний техникч Д.Батсайхан, Сайнцагаан сумын Засаг даргын жуух бичгээр холбоо, сүлжээний инженер А.Батсайхан, уур амьсгалын ахлах техникч Б.Энхжаргал нар шагнагдлаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО