Хариуцлагыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд Чадвартай малын эмч-Чанартай үйлчилгээ Хариуцлагатай малчин-Халдваргүй мал уриан дор "Мал эмнэлгийн мэргэжилтэн" нэгдсэн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэнүүд, Аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн мэргэжлийн хяналтын газар, прокурорын газар, цагдаагийн газар, политехникийн коллеж зэрэг байгууллага болон мэргэжилтнүүд мэдээлэл өгч оролцлоо. Зөвлөгөөнөөс 2022 онд хийх аймгийн мал эмнэлгийн салбарын зорилтоо баталлаа.
Дэлхийн Зөн МонголОлон Улсын Байгууллагын Гамшигт тэсвэртэй орон нутаг төслийн хүрээнд зохион байгуулагдсан "Оролцооны ахгаар малын өвчнийг тандан судлах аргачлалаар 7 суманд зохион байгуулсан ажлын тайланг танилцууллаа.
2021 оны шилдэг тасгаар Говь угтаал сумын тасаг, Сайнцагаан сумын тасаг, Луус Мал Эмнэлгийн Тасаг шалгарлаа
Шилдэг мал эмнэлэг үйлчилгээний нэгжээр Говьугтаал сумын Д.Амгалан захиралтай Угтаал чандмань МЭҮН, Сайнцагаан сумын Оюунсүрэн захиралтай Тэвш таван эрдэнэ МЭҮН, Луус сумын Б.Баттулга захиралтай Салхит МЭҮН шалгарлаа.
Зөвлөгөөнийг дэмжиж хамтран ажилласан Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Аймгийн здтг, Ашит ххк нартаа баярлалаа