Мэдээ, мэдээлэл

АЖ АХУЙН НЭГЖИЙН ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу улсын хэмжээнд 2021 оны аж ахуйн нэгжийн буцаан олголт болох 41,7 тэрбум төгрөгийг олгож эхэллээ. Үүнээс Дундговь аймагт бүртгэлтэй үйл ажиллагаа эрхэлдэг 7 татвар төлөгчийн 55432,7 мянган төгрөгийг буцаан олгох юм.
1️⃣АНОАТ-ын тухай хуулийн 22.1
З00 саяас 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвараа төлсөн 2555 татвар төлөгч 90%-ийн буцаан олголт авах эрх үүсч 36,9 тэрбум төгрөг
2️⃣ААНОАТ-ын тухай хуулийн 22.5.1
Алслагдсан бүсэд байрлах 57 татвар төлөгч байрлалаас хамаарч 50% болон 90%-ийн буцаан олголт авахаар тайлан нь баталгаажиж 0,5 тэрбум төгрөг
3️⃣ААНОАТ-ын тухай хуулийн 22.5.6
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгогчийн хөнгөлөлтөд 7 татвар төлөгч хамрагдаж 21,9 сая төгрөг
4️⃣ААНОАТ-ын тухай хуулийн 22.5.10
Газар тариалан эрхлэгчийн хөнгөлөлтөд 2 татвар төлөгч хамрагдаж 63 сая төгрөг
5️⃣АААНОАТ-ын тухай хуулийн 28.4
178 татвар төлөгчид илүү төлсөн татвар болох 1,4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгчийн дансанд шилжүүлнэ.
Тайлангаа цагтаа илгээж,
Татвараа хугацаандаа төлж,
Татварын хөнгөлөлтөө эдлээрэй.
Татвар төлөгчдөдөө баярлалаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО