Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Дундговь аймгийн төвд дулаан үйлдвэрлэл эрхлэгч "Ган илч" ХХК, “Дундговь –Ус” ОНӨҮГ, "Тэвшийн говь" ХХК гэсэн 3 ААНэгжийн 8 зууханд уутат шүүлтүүр суурилуулах ажил хийгдэхээр төлөвлөгдөн угсралтын ажил 90 хувьтай хийгдэж байна.