Биеийн тамир, спортын газар: Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил аян 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ийг хүртэл 1 сарын хугацаанд зохион байгуулагдаж байна. Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ MNS5538:2005 стандартын хавсралтаар батлагдсан "хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил аргачилал" -ын дагуу 3-64 насны иргэдээс 3-5, 9-11, 12-17, 17-64 гэсэн насны бүлгээр ангилан сорил авна.