Мэдээ, мэдээлэл

“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЦОГЦ ХЯНАЛТЫН ЗААВАР”-ЫН ХҮРЭЭНД ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДЭМБ, Хавдар судлалын үндэсний төв хамтран аймгийн ЭМГазар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн ЭМТөвүүдийн эмч, мэргэжилтнүүдэд ЭМС-ын 2020 оны А/641 тушаалаар батлагдсан “Умайн хүзүүний хорт хавдрын ЦОГЦ хяналтын заавар”-ын дагуу сургалтыг 2022 оны 04 сарын 04-06-ний хугацаанд эрт илрүүлгийн бүртгэл тандалт өнөөгийн байдал, цахим бүртгэл, эрт илрүүлгийн шинжилгээ, эсийн шинжилгээ, урьдал эмгэгийн оношлогоо, эмчилгээ, хүний эрх жендерийн асуудал, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг сэдвээр лекц, дадлага ажил хэлбэрээр зохион байгуулж байна.
Умайн хүзүү нь бусад эрхтэн дотроос хамгийн мэдрэлжилт муутай (дүлий) эрхтэн тул зовуурь шаналгаа мэдэгдэхгүй даамжирсаар байдаг. Хавдрын урьдал өвчин болоод эхэн үед биед ямар ч зовиур илэрдэггүй. Иймд та эрт илрүүлэг үзлэгт орсноор өмөн үүсэхээс урьдчилан сэргийлэх, болон өмөнгийн урьдал үед нь эмчлүүлэх бүрэн боломжтой.
Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 30-60 насны эмэгтэйчүүд 3 насны давтамжтайгаар /30,33,36,39,42,45,48,51,54,57,60 нас/ сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж үнэ төлбөргүйгээр хамрагдахыг урьж байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО