Ажлын нэр, байршил: Биеийн тамир, спортын газрын барилгын дээврийн засвар
Захиалагч: Дундговь аймгийн ЗДТГ
Гүйцэтгэгч: “Мандал өргөө голомт” ХХК
Зураг төсөл зохиогч байгууллага: “Пентаграм архитектур” ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсөв, 135,4 сая төгрөг
Ажлын явц: 50%
2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар дээврийн буулгалт, уур ус тусгаарлах үе, дулаалгын үе хийгдсэн, бетон тэгшилгээ хийхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болон үе шатны ажлын талаар зөвлөмж өгч ажиллаа.
Хяналт гүйцэтгэсэн: Барилга, хот байгуулалтын хэлтэс