Мэдээ, мэдээлэл

14 СУМАНД "АНГИЛЪЯ-АРИГЛАЯ-АШИГЛАЯ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

          Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Хог хаягдлаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлын тухай хуулийг сурталчлах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах, үүсгэгч нь хариуцах системийг идэвхжүүлж, дахивар авах цэгт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 14 сумын хэмжээнд ААНБайгууллага, иргэд, олон нийтийн байгууллагыг хамруулан зохион байгуулна. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулна. Тухайн сарын аяны тайланг сар бүрийн 30-ны дотор baigali@dundgovi.gov.mn  хаягаар хүлээн авч, дараа сарын 10-ны дотор шалгаруулан дүнг танилцуулна.

УРАЛДААН ЗАРЛАХ СЭДЭВ
Сар бүр тухайлсан сэдвийн дор арга хэмжээ зохион байгуулна.
• IV сар: Бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдэе
• V сар: Хогийн савтай болцгооё
• VI сар: Хог хаягдалаа ангилан ялгая
• VII сар: Цэвэрхэн наадацгаая
• VIII сар: Хог хаягдлын уршгийг олон нийтэд сурталчлан таниулах
• IX сар: Нөлөөллийн ажил
ЕРӨНХИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
• Аяны хүрээнд төлөвлөгөө гаргасан байх
• Орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, ард иргэдийг аянд хамруулсан байх
• Хог хаягдлыг ангилан ялгах зориулалт бүхий савыг шаардлагатай газруудад бий болгосон байх
• Аяны үйл ажиллагаа, үр дүнг цахим сүлжээгээр түгээсэн байх
• Хог хаягдлыг ангилан ялгаж, тушаасан байх (тн)
• Хогийн цэгийн тохижилтын ажил хийгдсэн эсэх
• Шинэ санаачлага гаргасан байх
• Тайлан чанарын шаардлага хангасан байх (нотлох баримт хавсаргах)
• Хугацаандаа ирүүлсэн байх
Жич: Дээрх шаардлагыг хангасан тайлан ирээгүй тохиолдолд тухайн сарын шалгаруулалтыг явуулахгүй байж болно.
 ШАГНАЛЫН САН
Бүс бүрээс шалгарсан 1 суманд сар бүр 500.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН
1. Олон нийтэд экологийн тэнцвэрт байдал алгадахаас сэргийлэх талаар 1000-аас доошгүй хүнд сурталчлах, мэдээлэл түгээх
2. Ангилан ялгах системийг идэвхжүүлэх, шаардлагатай газруудад 50-иас доошгүй ангилах хогийн савыг бий болгох
3. Дахин ашиглах боломжтой хог хаягдлыг ангилан ялгаж, 20-оос доошгүй тн хог хаягдлыг дахивар авах цэгт тушаах
4. Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдыг аянд хамруулан хандлагыг өөрчлөх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх
5. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО