Мэдээ, мэдээлэл

ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ЭРЭГТЭЙ УДИРДАГЧ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах төвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдыг шалгарууллаа.
Уг арга хэмжээний гол зорилго нь жендэрийн тэгш байдлыг сурталчлах, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, төрийн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сайжруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд анх удаа орон нутгийн түвшинд сонгон шалгаруулснаараа онцлог юм.
Энэхүү сонгон шалгаруулалтад 19 аймгийн 170 гаруй байгууллагын 1800 гаруй албан хаагч хамрагдаж, аймаг бүрт гурван салбараар жендэрийн мэдрэмжтэй 29 удирдагчдыг шалгаруулсан.
Дундговь аймгаас: Төрийн захиргааны байгууллагын төрөлд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж шалгарлаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО