Мэдээ, мэдээлэл

СТАНДАРТЫН МЭДЭЭЛЭЛ

MNS 6395:2022, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандартыг шинэчлэв.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилт болон “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд холбогдох хууль журам, MNS 5140-1,2,3:2021 стандартад нийцүүлэн энэ стандартыг шинэчлэн боловсрууллаа.

Энэ стандартаар монгол бичгээр үйлдэх захирамжлалын баримт бичиг буюу
1. зарлиг,
2. тогтоол,
3. захирамж,
4. тушаал,
5. шийдвэр,
6. албан даалгавар,
7. албан шаардлага;

зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичиг буюу
8. албан бичиг,
9. улсын байцаагчийн акт,
10. дүгнэлт,
11. хурлын тэмдэглэл,
12. тодорхойлолт
зэрэг 12 нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байх бүрдлийг тодорхойлж, тэдгээрийг байрлуулах зай хэмжээ, байрлал, баримт бичгийн хэлбэр (хөндлөн) болон монгол бичгийн үсгийн фонт, хэмжээ, бичвэрийн мөр хоорондын зай зэрэг баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавих шаардлагыг тогтоосон.

Энэ стандарт батлагдсанаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл хангагдана.

www.estandard.gov.mn цахим хуудсаар зочлон стандарттай танилцах боломжтой. 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО