2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Мандалговь хотноо Улсын төрөлжсөн олимпиадын II -ын даваа Орос хэлний төрлөөр 9, 12-р анги, багш гэсэн ангиллаар зохион байгуулагдлаа.
12-р ангийн төрөлд Хүмүүнлэг сургуулийн багш Д.Нандинчимэгийн бэлтгэсэн шавь Б.Долгорсүрэн, Цэгц билиг сургуулийн багш Б.Урансайханы бэлтгэсэн шавь Э.Билгүүнзаяа, Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Б.Хашчимэгийн бэлтгэсэн шавь Э.Хонгорзул нар, 9-р ангийн төрөлд Хүмүүнлэг сургуулийн багш Д.Нандинчимэгийн бэлтгэсэн шавь Ө.Март, Цэгц билиг сургуулийн багш Б.Урансайханы бэлтгэсэн шавь Х.Оюунгэрэл, Эрдэнэдалай сумын сургуулийнбагш Б.Жаргалмаагийн бэлтгэсэн шавь Ө.Тэргэлсаран нар эхний байруудад шалгарлаа.
Багш нарын ангилалд тэргүүн байранд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багш Ж.Болортуяа, дэд байранд Цэгц билиг сургуулийн багш Д.Аравхаан, гутгаар байранд мөн Цэгц билиг сургуулийн багш Б.Урансайхан нар шалгарлаа.
Ангилал бүрт тэргүүн байр эзэлсэн багш, сурагчид 2022 оны 5-р сарын 11-нд Улаанбаатар хотноо болох Улсын төрөлжсөн олимпиадын III-ын даваанд аймаг, орон нутгаа төлөөлөн оролцох юм. III шатанд оролцох багш, сурагчдадаа амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн. Гадаад хэлний мэргэжилтэн А.Мөнхтуяа