Мэдээ, мэдээлэл

ЕБС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн Математик, физикийн хичээлийн аймгийн төрөлжсөн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

Боловсрол шинжлэх ухааны газар: Дундговь аймгийн ЕБС-иудын 2021-2022 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваа буюу аймгийн төрөлжсөн олимпиадыг 4 сарын 4-9-ны өдрүүдэд хуваарийн дагуу Цэгцбилиг сургуультай хамтран амжилттай зохион байгууллаа. Аймгийн математикийн төрөлжсөн олимпиадад Цэгцбилиг, Хүмүүнлэг, Говийн ирээдүй цогцолбор сургуулиудын багш нар, Цэгцбилиг, Эрдмийн далай цогцолбор сургуулиудын сурагчид медальт байруудад шалгарсан. Дараагийн шат Улсын төрөлжсөн Математикийн олимпиадад оролцох эрхийг Цэгцбилиг, Хүмүүнлэг сургуулийн багш нар, Цэгцбилиг сургуулийн 9-12-р ангийн 4 сурагчид  гардууллаа.

Аймгийн физикийн олимпиадын багшийн төрөлд Цэгцбилиг, Эрдмийн далай, Гурвансайхан сургуулиудын багш нар медальт байр, 7-12-р ангийн төрөлд Цэгцбилиг, Эрдмийн далай, Говийн ирээдүй, Гурвансайхан, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Эрдэнэдалай сургуулиудын сурагчид медальт байр эзэлсэн амжилтыг гаргасан. Дараагийн шат Улсын Физикийн төрөлжсөн олимпиадад Цэгцбилиг сургуулийн багш, 9,12-р ангийн сурагчдын хамт оролцох эрхийг гардууллаа.

 

                                                                            Мэдээ оруулсан:                             БШУГ-ын мэргэжилтэн Г.Цэрэнчимэд

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО