2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Мандалговь хотноо Улсын төрөлжсөн олимпиадын II даваа Түүхийн хичээлийн төрлөөр 9, 12-р анги, багш гэсэн ангиллаар зохион байгуулагдлаа.
12-р ангийн төрөлд Эрдэнэдалай сумын сургуулийн багш Х.Бямба-Одын бэлтгэсэн шавь У.Адъяабазар, Хүмүүнлэг сургуулийн багш Б.Ганцэцэгийн бэлтгэсэн шавь Б.Хонгорзул, Мандал сургуулийн багш Ц.Энхцэцэгийн бэлтгэсэн шавь С.Цэрэнчунт нар, 9-р ангийн төрөлд Эрдэнэдалай сумын сургуулийн багш З.Гантөгсийн бэлтгэсэн шавь А.Чимэдцэрэн, Дэлгэрхангай сумын сургуулийн багш М.Наранчимэгийн бэлтгэсэн шавь Ц.Отгонжаргал, Дэрэн сумын сургуулийн багшБ.Пагмадуламын бэлтгэсэн шавь Б.Лхамноржмаа нар эхний байруудад шалгарлаа.
Багш нарын ангилалд тэргүүн байранд Хүмүүнлэг сургуулийн багш Б.Ганцэцэг, Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Б.Ууганцэцэг, Өлзийт сумын сургуулийн багш Д.Биханз нар шалгарлаа.
12-р анги, багш нарын ангилалд тэргүүн байр эзэлсэн багш, сурагчид 2022 оны 5-р сарын 5-нд Улаанбаатар хотноо болох Улсын төрөлжсөн олимпиадын III даваанд аймаг, орон нутгаа төлөөлөн оролцох юм. III шатанд оролцох багш, сурагчдадаа амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн. Гадаад хэлний мэргэжилтэн А.Мөнхтуяа