2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Мандалговь хотноо Улсын төрөлжсөн олимпиадын II даваа Нийгмийн ухааны төрлөөр 12-р анги, багш гэсэн ангиллаар зохион байгуулагдлаа.
12-р ангийн төрөлд Цэгц билиг сургуулийн багш Т.Мөнхбатын бэлтгэсэн шавь Э.Мичидмаа тэргүүн байр, Хүмүүнлэг сургуулийн багш А.Далайжаргалын бэлтгэсэн шавь Б.Баянжаргалан дэд байр, Эрдэнэдалай сумын сургуулийн багш З.Гантөгсийн бэлтгэсэн шавь Б.Намуундалай нар гутгаар байр тус тус эзэллээ.
Багш нарын ангилалд тэргүүн байранд Эрдэнэдалай сумын сургуулийн багш З.Гантөгс, дэд байранд Цэгц билиг сургуулийн багш Т.Мөнхбат, гутгаар байранд Мандал сургуулийн багш Г.Энхжаргал нар шалгарлаа.
12-р анги, багш нарын ангилалд тэргүүн байр эзэлсэн багш, сурагчид 2022 оны 5-р сарын 3-нд Улаанбаатар хотноо болох Улсын төрөлжсөн олимпиадын III даваанд аймаг, орон нутгаа төлөөлөн оролцох юм. III шатанд оролцох багш, сурагчдадаа амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн. Гадаад хэлний мэргэжилтэн А.Мөнхтуяа