Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”-ыг зөрчиж Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт дур мэдэн автомашины гараж, контейнер, амбаар, ёмкость, дугуй засвар, хашаа, хавтан тавьж зохих зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж буй 46 байршилд аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийн дагуу газар чөлөөлөх тухай хугацаатай “Мэдэгдэх хуудас”-ыг тараалаа.
Мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах болно.