Байгаль орчин, аялал жуулчлалын газар. "Монголын Аялал Жуулчлалын Холбоо” ТББ-аас санаачлан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллагууд, тур операторуудын туршлага солилцох "Аялал жуулчлал – Бизнес хэлцэл” - 2022 B2B арга хэмжээг 4-р сарын 13, 14-ний өдрүүдэд “Баянгол зочид” буудалд зохион байгуулсан
Тус арга хэмжээнд 200 орчим тур оператор компаний төлөөлөл оролцож байгаа бөгөөд Дундговь аймгаас “Цагаан суварга”, “Говь каравансерай”, “Эрдэнэ-Ухаа”, “Бага газрын чулуу” жуулчны баазууд оролцож тур оператор компаниудтай жуулчин авах гэрээ байгуулж байна.