Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Дэлхийн усны өдрийг жил бүр тодорхой сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Газрын доорх ус” сэдвийн доор бидний нүдэнд үл харагдах далд баялаг болох газрын доорх усыг судлах, үнэ, цэнийг таниулах, бохирдол, хомстлоос хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, нөөцийг зохистой ашиглахыг сурталчлах зорилгоор Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Дундговь аймгийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд "Дэлхийн усны өдөр"-т зориулсан "Газрын доорх усны үнэ цэнэ" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо.
Тус уралдаанд:
1-р байр Г.Ариунзаяа
2-р байр Б.Долгормаа
3-р байр Ж.Ундрах
Тусгай байр Т.Тунгалагтамир нар шалгарлаа.