Статистикийн хэлтэс. Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал
2022 оны 3 сарын байдлаар - Нийгмийн үзүүлэлт
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2022 оны 3 сарын байдлаар 159 эх төрсөн ба нийт 157 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 30.3 хувиар буюу 69 төрөлтөөр буурсан байна. Төрсөн эхчүүдийн 95.5 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт 2 сарын байдлаар 0-5 насны хүүхдийн эндэгдэл 1 бүртгэгдээд байна. Нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор өссөн. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 20 буюу 32.8 хувийг эзэлж байна.
Тухайн оны 3 сарын байдлаар стационарит шинээр 3058 эмчлүүлэгч хэвтэж, 3014 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 24325 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 8.1 байна.