Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар. Газрын харилцааны ажилтны өдрийг угтан төрийн үйлчилгээг иргэдэд хүрч үйлчлэх зорилгоор Газрын харилцааны үйлчилгээг иргэдэд хүргэх, www.egazar.gov.mn газрын нэгдсэн цахим системийг сурталчлан таниулахаар “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 15 суманд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Газрын удирдлагын хэлтсийн албан хаагчид Өлзийт, Гурвансайхан сумын иргэдэд газрын харилцааны үйлчилгээг үзүүлж, www.egazar.gov.mn сайтаас хэрхэн үйлчилгээ авах талаар заавар зөвлөгөө өгч, газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгуулах, шинээр газар өмчлөх хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хүлээн авч асуудлыг газар дээр нь цогцоор нь шийдвэрлэн ажиллаж байна.
Иргэд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа бүртгэлтэй эсэхийг мэдээллийн сантай тулгаж, баталгаажуулж байна.
Мөн хот байгуулалтын кадастрын цахим системд тус сумын барилга байгууламжийн мэдээллийг оруулахаар маягтын дагуу шаардлагатай мэдээллийг цуглуулж байгаа юм.