Статистикийн хэлтэс. Аймгийн хэмжээнд мал бүхий 8942 өрх тоологдсоны 7670 өрх буюу 85.8 хувь нь жилийн дөрвөн улирлын турш малаа маллаж байгаа малчин өрх байна. Мал аж ахуйн салбарт нийт 12536 малчид ажиллаж байна. Нийт малчдын насны бүлгээр авч үзвэл 26.0 хувь нь 15-34 нас, 60.6 хувь нь 35-59 нас, 13.4 хувь нь 60-аас дээш насны тэтгэврийн хүмүүс байна.
2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3170.5 мянган толгой мал тоологдсон нь өмнөх оноос 15.3 хувь буюу 570.6 мянган толгойгоор буурсан байна. Нийт малын 91.7 хувийг бог мал, 8.3 хувийг бод мал эзэлж байна. Мал сүргийн бүтцэд хонь 48.4 хувь, ямаа 43.3 хувь, адуу 5.0 хувь, үхэр 2.1 хувь, тэмээ 1.2 хувийг эзэлж байна.